мэдээг дуулгасан энэ өдөр Монголын хошин
урлагийн салбарынхан нүдэндээ нулимстай нэгэн залуу жүжигчнээ эцсийн замд нь үдэв. Үргэлж инээд бэлэглэж, нүдэнд нь гуниг бус баяр гэрэлтэж явдаг эдгээр буянтай үйлсийн эзэд энэ өдөр цэл залуухан нэгнээ эцсийн замд нь үдэв. Харамсмаар, халагламаар.
Ид хийж бүтээх насандаа явсан залуухан жүжигчин Т.Билгүүн агсны араас гашуудсан, эмгэнэсэн хүмүүс энэ өдөр олон байв. Гэвч монголчуудын маань багагүй хувь нь зовлонгоор жаргал хийдэг, хэн нэгний зовлонгоор ид бах хийдэг болоо юу хэмээн эмзэглэх, бас уур бухимдал төрсөн олон үйл явдал түүнийг нас барсан гэсэн мэдээтэй зэрэгцэн гарлаа.
Түүнийг оршуулах ёслол өглөө эртлэн болж тэнд дандаа л гунигтай, нүдэндээ нулимстай талийгаачийн ар гэр, ойр дотны хүмүүс, хошин урлаг гэх их айлд багтаж явдаг хүмүүс очжээ. Гэтэл тэнд хэвлэлийнхэн хэмээн өөрсдийгөө нэрлэсэн цахим сайтын ганц нэг зурагчин, сэтгүүлчид очсон байсан нь гайхмаар. Үхэл хагацал мэдээлэхээс өөр хийх зүйл байхгүй юу гэж асуумаар. Бүлцийж хавдатлаа уйлсан нүдтэй жүжигчдийн зургийг томоор авч, хэдхэн сарын өмнө шүүхээс ял сонсоод байсан Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарыг эвэртэй туулай үзсэн мэтээр бичээд гаргачихсан байх аж.
Өнөөх хүн чанар, хүнээ гэсэн сэтгэл, ёсзүй, ёс суртахуун гэж хаана байна вэ. Энэ зөвхөн эхний жишээ. Түүнийг нас барсан мэдээ Өвөрмонголын Шилийн гол аймгаас ирэхтэй зэрэгцэн өнөөх лайкны гуйлгачин фэйсбүүк хуудаснууд Т.Билгүүнийг нас барсанд харамсч байгаа нь лайк хэмээн хэдэн зуун мянгаар нь лайк цуглуулах нь тэр. Англи хэлний “like” гэх үг нь таалагдсан, дэмжиж байгаа зүйлээ илэрхийлэх утгатай.
Тэгэхээр лайк дарна гэдэг нь нэг үгээр хэлбэл талийгаач нас барсан нь таалагдаж байгаа хэрэг гэж ойлгогдох. Бид ингэж солиортлоо цахим ертөнцөд дурлаж, компьютерийн цаанаас юу дуртайгаа ярьж хийж, бичиж болно гэж сэтгэдэг болчихжээ. Хүн хүнийхээ зовлонгоор жаргал хийж, бизнес хийхдээ хүртэл ашигладаг араатанлаг шинжтэй болчихсон байна. Хятадын хоёр иргэнийг монгол залуучууд хөнөөсөн хэрэг уг нь нийгмийг сэртхийлгэх мэдээ.
Хүний нутагт бизнес хийгээд явж байгаа монголчуудад ч гэсэн ийм зүйл тохиолдож болно шүү гэж хэн ч сэтгэл зовнисонгүй. Бидний ирээдүй хойч хүн хөнөөхийг мал нядалж байгаа юм шиг боддог болжээ гэдгийг хэн ч ярьсангүй. Гэтэл хятадуудыг хөнөөсөн монгол залуус цахим ертөнцөд бараг л “од” болох шахав. Мэдээ цахимаар тарсан даруйд бараг л 20 гаруй мянган лайк цуглуулж, тэр хэрээр шэйрлэгджээ. Хятадууд хэмээн зүхэж занаж болох ч тэр хүмүүсийг хөнөөж болох юм, хэн нэгэнд уурлавал гадны ямар ч иргэнийг дээрэмдэж болдог юм гэсэн сэдэл өгч байгаа хэрэг биш үү.
Вьетнам иргэдийг дээрэмдчихээд цахимаар тарсан зургийг нь хараад уур хүрээд дээрэмдчихсэн гэж хэлээд зогсч байгаа хоёр залуу ч гэсэн өнөөгийн залуусын ойлголтоор бол баатрууд юм байх. Энэ бүхнийг өдөөж байгаа цахим ертөнц, харааж зүхсэн, харуусал гунигаар ид бахаа хангаж байгаа залуусыг бид өөрсдөө өөхшүүлээд байгаа нь харамсалтай. Лайк гуйсан цахим хуудсанд хяналт тавьдаг болохсон.
Цахим эрх чөлөөний тухай хуулиа хурдан баталж энэ бүхнийг тойрсон гэмт хэргүүдийг шийдэх цаг нь болжээ. Цагдаа сэрэмжүүлэг гаргадаг, улстөрчид нь шоудаж суух зуур өсвөр үе маань улам бүр цус, нулимсанд дурлах боллоо. Лайк бүхний цаана цахим гэмт хэрэг гарах нөхцөл бий болдог юм байна. Учир нь лайк дарсан иргэдийн мэдээллийг цаанаа цуглуулж, мэдээллийг нь хуулж авдаг, эсвэл хэн нь мөнгөтэй байна гэдгийг судалж улмаар танилцах зар явуулан сүрдүүлдэг, сугалаанд хожсон, гадаадаас бараа ирлээ урьдчилгааг явуул гэх мэтээр цахим чатаар дарамт учруулдаг гэмт хэрэг гарах нөхцөл бий болдог.
Үхлээр бизнес хийж байгаа тэдэнд нэг лайк өглөө гээд та өөрөө мөнгө олохгүй, харин комьютерийн цаана суугаа хэн нэгний халаасыг зузаалж, эсвэл өөрөө гэмт хэргийн золиос болох нөхцлөө бий болгож байгааг өсвөр үе маань анхаармаар байна. Лайкаас татгалзая залуус аа. Үхэл хагацал, өнчрөл бэлэвсрэлийг “таалдаг” болж байгаадаа багахан ч гэсэн дүгнэлт хийе.

0 comments:
Speak up your mind
Tell us what you're thinking... !