намын
өндөр албан тушаалд очих уу гэдэг нь шалтгаалдаг байв. Харин одоо улстөрч болохын тулд талбай дээр гарч жагсах, ямар нэг байдлаар төрийн бус байгууллага ажиллуулдаг, оюутан байхаасаа дарга дагаж намирсаар албан тушаалд хүрдэг болчихож.
Залуусыг амьдралд төлөвшиж амжаагүй байхад нь намд элсүүлдэг, нам дагавал албан тушаалд хүрдэг гэсэн ойлголт өгдгөөс үүдэж улстөржилт шат шатанд халдварлаж, ажиллаж хөдөлмөрлөж, өөрийн хүчээр тушаал ахих гэж зүтгэхээс илүү даргадаа таалагдаж, намд наалдаж албан тушаалд хүрдэг гажиг тогтолцоо өнөөгийн нийгэмд бий болчихлоо.
Хэн сайн ажилласан нь бус хэн сайн долигонож, хэнийг дагаж гүйх вэ гэдгээс албан тушаал ахидаг, зэрэг зиндаагаа тодорхойлдог болчихоод байгаа нь эмгэнэлтэй. Тэр дундаа аль ч төрийн үед “дархлагдсан” хүмүүс манайд цөөнгүй болчихоод байна. Нэг үгээр хэлбэл албан тушаалтайгаа үлдэх шалгарсан аргад мэргэшсэн хэсэг бүлэг. Монголын нэгэн алдартай гэр бүлийн гурван хүүхэд гурван өөр намд элсч, ямар ч нам эрх барьсан албан тушаалд хүрдэг тухай явган яриа байдаг нь ч үнэний ортой юм билээ.
Яг үүн шиг ямар ч улс төрийн хүчин гарсан албан тушаалаас буудаггүй, хэн гэгч нь сайд дарга байх нь шалтгаалдаггүй албан тушаалтайгаа үлддэг хүмүүс манай төрд цөөнгүй болжээ. Тэр дундаа залуус. Ид хийж бүтээх, улс орны хөгжлийн төлөө зүтгэж явах залуус маань албан тушаалтнуудын гар хөл болж, муу муухайг нь баллуурдах ажлыг хийж яваа нь харамсалтай. Намынх нь нэг гишүүн нь сайд болоход дагаж очоод арав, хорин тэрбумаар мөнгө идсэн хэмээн адлуулсан ч, дараагийн сайд гарч ирэхэд мөн л сардаа хоёр гурван сая төгрөгийн цалин аваад сууж байгаа тохиолдол ч гарч байсан удаатай. Учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар бол аль намд нүүрээ алддаггүй эдгээр залуус нь өнөөх сайд дарга нарынхаа “хөлсний” хүмүүс байдаг юм байх.
Муухайгаар хэлвэл бууны нохой гэсэн үг. Албан тушаалтнуудын хамаг муу муухайг хийж, хариуд нь албан тушаалтайгаа үлдэнэ. Эс бөгөөс дараагийн ирэх сайдын талаарх бүх мэдээллийг цуглуулчихаад шантаажлаад суучихна. Яг л УИХ-ын гишүүн хэрэгт холбогдоход туслах нь ял сонсдог шиг. Дарга сайдынхаа бүх муу муухайг хийж, мөнгө угаах, завших, гэрээ контакт луйвардах ажлыг хийж үүнийхээ хүчинд ажилтайгаа, албан тушаалтайгаа үлддэг гэсэн үг. Ийм үзэгдэл шат шатанд газар аваад байна. Арай өндөр албан тушаалд очсон бол заавал өөрийн хүмүүсээр багаа бүрдүүлнэ хэмээдэг. Тэр дундаа сайдын албан тушаалд очихдоо санхүүгээ өөрийн хүндээ атгуулдаг жишээг дурьдаад байвал цаас багадна.
Төрийн өндөр албан тушаалтнууд ял сонсоход хажууд нь ид хийж бүтээх насны 4-5 залуу заавал хамт шалгуулдаг, даргаасаа илүү их ял сонсдог байдал ч үүнийг нотолно. Нэг газрын дарга мөнгө идлээ гэхэд хажууд нь нягтлан, туслах, жолооч, бичиг хэрэг зэрэг 4-5 хүний амьдрал ял сонссоноор дуусч байгаа нь өнөөгийн нийгэмд “хөлсний” гэх тодотголтой хүмүүс хэтэрхий олширч буйн нотолгоо. Хөлсөөр ажил хийлгэдэг хүмүүсийг хөлсний хэмээн тодорхойлдог шиг албан тушаал, эрх мэдэл гэх хөлс авч, шанд нь даргынхаа мөнгө угаах, албан тушаалын наймаа хийх бүх зүйлийг халхалж суудаг ажил хийж байгаадаа залуус маань дүгнэлт хийх цаг нь болж. Хялбар аргаар олдсон зүйл хэзээ ч амьдралд тус болдоггүй. Яг үүнтэй адил амархан олдсон албан тушаал хэзээ ч амттай байхгүй гэдгийг ухаарахсан.

0 comments:
Speak up your mind
Tell us what you're thinking... !