Хууль зүйн яам, “Монголын эмэгтэйчүүдийн сан” ТББ хамтран өнөөдөр “Бага насны хүүхдийн
бэлгийн халдашгүй байдал, аюулгүй орчныг бүрдүүлэх хууль эрх зүйн орчныг сайжруулах” хэлэлцүүлэгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр сүүлийн үед бэлгийн хүчирхийлэлд эмэгтэйчүүд тэр дундаа хүүхдүүд өртөх ихэссэнийг онцоллоо. Тухайлбал Цагдаагийн ерөнхий газрын мэдээллээр 2014 онд 301 хүчингийн гэмт хэрэг бүртгэгджээ. Эдгээр гэмт хэргийг 297 нь эмэгтэй хохирогчтой бөгөөд 125 нь насанд хүрээгүй, түүнээс 10 нь 7 хүртэлх насны хохирогч байгаа гэсэн судалгааг гаргасан байна.
0 comments:
Speak up your mind
Tell us what you're thinking... !