За сайн байцгаана уу? Миний бие 30 шүргэж яваа 2 нялх хүүхэдтэй, 1 архичин нөхөртэй, ханийн заяандаа туньсан, хэлэх үгээ барсан, хэрүүлч нэг бүсгүй байна. Энэ сайтыг уншиж
суухад ижил зовлонтой бүсгүйчүүд их л байх юм. Ингээд бодохоор энэ нийгмийн буруу юу, эр нөхрөө буруу сонгосон эмэгтэйчүүд бидний буруу юу ёстой чөтгөр бүү мэд гээч л болох юм.Залуу насандаа архинд живсэн, эхнэрийнхээ хормойд
зууралдсан эрчүүд яасан ч их юм. Ядаж байхад хөөрхий бүсгүйчүүл нь чих зөөлөн сэтгэл сайхантайг хэлэх үү, хэдэн хувалзаа тэжээгээстэй. Манай сайхан гар ч гэсэн зангайтай архичин болоод удаж байна. 7 хоногийн 3 өдөр бол зоолттой ууна. Ядаж байхад баяр ёслол, төрсөн өдөр, сэтгэл санаа гутраад гэх мэт шалтагууд ар араасаа хөврөөстэй. Өдөр нь худлаа комын ард файс ухаж, орой нь алжаалаа тайлж ганц нэг юм зохицуулна. Энэ одоо тэгээд ажил уу? Өдөржин файс ухаж өлөв дөлөв хийсэн хүн ядарлаа юу? Ёстой хуцваа гэж хэлмээр санагддын.
Тэгэхэд эхнэрүүд бид бөгс өндийх завгүй гэр орны ажил үр хүүхдээ асрах, архичин нөхрийн хоол ундыг хийх гэд тэр файсс гэдэг юм руу чинь шагайх ч завгүй өнжиж байна. Гэхдээ арчаа муутай нөхөртэй хүүхнүүд аз болж сэргэлэн байдаг нь бурханы ивээл юм даа. Архичин нөхөрт амьдралаа даатгахгүй гэсэндээ нялх хүүхдээ асрагчид харуулаад ажлаа хийгээд амьдрах гэж зүтгэж л явна. Тэглээ гээд тэр хүн ойлгох шинж ч алга. Яахлаараа ухаанд нь ингээд ухна ишиг үхчихдэг байна аа. Утсаа салгаж ууж ууж ирчээд ичэхгүй сүү долоосон муур шиг уучлаач гэж гуйж гувшина. Хөл дээрээ тогтохгүй, хүний царай ч тогтоогоод харчих чадалгүй байж би уугаагүй гэж гүрийнэ. Ямар үнэг чоно зарааны үлгэр биш дээ. Үнэрлээд согтсон юмуу хаашаа юм.
Тэгээд зүгээр унтаад өгдөг бол яая гэсэн. Өмхий амалчаад бас секс хийэ гэчихнээ. Тэгээд л үгүй гэж гүрийж взэж тарна даа. Ингээд баахан фитнес хийж өшиглөж цохиж арай гэж өөрөөсөө холдуулаад унтах аядана. Тэгэж байтал тэнгэр дуугархуу, тэмээ буйлав уу гэлтэй нус цэрэндээ хахаж цацаад хурхирч өгнө дөө. Хажууд унтаж байгаа хүүхэд цочиж сэрээд шөнөжин мөөм зулгаагаастай хононо. Эргэж харж чадахгүй хүн чинь өрөөсөн хөлөөрөө өшиглөж, сунгалтын дасгал хийгээстэй. Ингэж нэг юм хар дарсан шөнө өнгөрнө. Өглөө нь ёстой манай хүн юу ч болоогүй юм шиг дуу аялсан шигээ хувцасаа өмсөж духан дээр шов хийтэл үнсчихээд гараад явна. Шөнөжин нойр муутай хоносон хүн чинь зомби шиг л юм хэвтэж байгаа юм чинь. Хэрүүл хийх чадвар ч байхгүй. Ингээд өдөржин ажил дээр ядарсан нэрэвтсэн хүн ажлын бүтээмж гэж ю ч үгүй. Ёстой ийм хүнийг яамаар ч юм дээ. Мал бол алаад идэхсэн. Агсан согтуу тавьж зодож нүдэхгүй нь их юм даа.
Гэхдээ нэг удаагийн хэрүүл дээр бас гар далайж үзэж байна лээ. Би ч нөхөртөө зодуулснаас алчихсан нь дээр гэж боддог хүн шууд л хутга гаргаж ирээд гар хүрэх л юм бол дүрнэ шүү гэж сүрдүүлсэн. Мэдээж 2 хүүхдийнхээ эцгийг ална ч гэж юу байхав. Гэхдээ ийм үед нь л давраахгүй хандыг нь хага дарах хэрэгтэй. Тэрнээс хойш гар далайх нь байтугай ам мурийхаа ч больсон. Гэхдээ л ууж идэх нь болихгүй юм. Яалтай ч билээ. Ярилцаж үзсээн үзсэн. Нэгэнт ийм болсон хүн чинь өөрийгөө ч мэдэхээ байчдын байна лээ. Эм хүний хатан ухааныг ч гаргаж үзсэн. Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ ус хийсэн ч сэгсэрнэ гэдэг л болсон. Эр эм 2 урьд насныхаа үйлийн үрээр энэ насандаа учирдын гэсэн. Энэ хүнийг би ингэж л их зовоосон юм байх даа.
Ингээд бодохоор энэ чинь л жинхэнэ амьдрал юм шиг. Хайртай дуртай гээд ханилж суугаад аав ээж болно оо гээд ам бүл нэмсэн хүмүүс чинь хэцүү юмаа. Айл гэртэж тоглож байгаа биш дээ амархан сална ч гэж юу байхав. Арга эвийг нь олоод амьдраад байж дээ бүсгүйчүүд минь. Гэхдээ гол нь өөрөө өөртөө эзэн байж, өөртөө арчаатай байгаарай найзууд минь. Хажуудахдаа дарлуулаад өнгө зүс алдаад суухын оронд өөрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө тэмцэж яваарай. Энэ амьдрал бидэнд ганцхан л олдоно. Тийм учраас түмэн зовлон мянган бэрхшээлийг даваад аз жаргалтай сайхан амьдраарай. Муу ч сайн ч эр нөхөр чинь юм хойно над шиг тэжээмэл амьтантай азгүй зарим бүсгүйчүүд нь хажуудах хачигаа бас жаахан ч гэсэн хайрлаж яваарай. Ингээд эр нөхөртэйгөө хийх энэ дайнаа би цааш нь үргэлжлүүлээд амьдраад байхаас даа. Гэхдээ л энэ дайнд бид 2-н хэн нь ч ялахгүй ээ. Яагаад гэвэл нэг нэгэндээ хайртай юм чинь…




0 comments:
Speak up your mind
Tell us what you're thinking... !