Эход харууллаа. 2 долоо хоногтой харагдахгүй шахам жижигхэн юм байна. Миний хүүхэд биш гэдгийг эмч хэлсээр байтал эхнэр маань чиний хүүхэд шүү дээ гэж уйлаад байх юм. Салмаар байдаг гэхдээ би
чинь эхнэртээ маш их хайртай, эхнэрээ алдмааргүй байдаг. Эцэг нь хэн юм гэж зөндөө л асуулаа надад хэлэхгүй юм шиг байна. Эр хүн хайр дурлалын хагацал зааг дээр л нулимсаа
сад тавьдаг юм байна. Эхнэрээ орхиод зүрхээ чангалаад амьдарлаа шинээр эхлүүлэх нь зөв юм шиг байна. Урьд нь нээх их уйлж байгаагүй ч хэлэх үү ямар их нулимс гарч байнаа урсаад л нүд бүрэлзүүлээд компьютерынхээ дэлгэцийг ч сайн харж чадахгүй байна.
Одоо л нэг юм хүн шиг байр оронтой унах унаатай хадгалсан хэдэн төгрөгтэй бусдаас дутхааргүй сайхан амьдаръя гэж бодож мөрөөдөж байсан минь ингээд л дуусж байх шиг байна. Эхнэртээ бас хадам ээждээ өдий болтол хөлс хүчээрээ хуримтлуулсан орон гэр унаа тэрэг, хэдэн цаасаа үлдээгээд явъядаа. Эхнэртээ маш их хайртай болхоор орон гэр, машин унаа гээд жоохон юмаа хуваая гээд ч яахав. Жирэмсэн юм чинь хөөрхийд минь надаас илүү хэрэг болох байлгүй. Хайр маш их жаргалыг авчирдаг мөртлөө хагацахдаа маш их уй гашууг амтлуулах юмаа. Залуу хүн болхоор зүтгээд байхад бүхэн юм сайхан болох байхаа.
Харин миний эхнэрийг надаас авч байгаа залууд хэлэхэд чи түүнийг минь битгий гомдоогоорой. Хэзээ нэгэн цагт чамтай би тааралдах биз тэр үед чамайг нам зохиж унаганаа амлая. Хүүхэд чинь эхнэрийн минь биед өсөн бойжиж байгаа болохоор сайн тордож халамжлаарай. Өөр хэлэх юм алгадаа ингээд эр хүн шиг бүгдийг цэглье.
0 comments:
Speak up your mind
Tell us what you're thinking... !