МУГЖ, дуучин С.Жавхлан төрийн гурван өндөрлөг болон УИХ-ын гишүүдийг халз мэтгэлцээнд дуудсан. Тэрбээр МҮОНТ-ээр
олон нийтийн өмнө тэдэнтэй нээлттэй ярилцахаар цаг хүссэнийг тус телевизийн удирдлага хүлээн авч өнөөдөр 21:00 цагт эфирийн цаг гаргаж өгөх болсон тухай урьд өмнө
мэдээлсэн.
Гэтэл нэвтрүүлэг товлосон цагтаа эхэлсэнгүй. Түүгээрч барахгүй МҮОНТ-ийнхэн С.Жавхлантай мэтгэлцэх зочид болох төрийн гурван өндөрлөг, УИХ-ын гишүүд ирээгүй гэдэг шалтгаанаар шалтаглаж тухайфн нэвтрүүлгийн цагт өөр нэвтрүүлэг цацсанд МУГЖ, дуучин С.Жавхлан болон нэвтрүүлэгт оролцохоор ирсэн зочид ихээхэн дургүйцлээ илэрхийлэн үүнд ямар нэгэн улс төрийн нөлөө орлоо гэж тэд хардацгааж байлаа.
Гэвч анхнаасаа МҮОНТ-ийн захирал Ц.Оюундарь башир арга хэрэглэн, С.Жавхлан нарын хүсэлтийг биелүүлж байгаа нэртэй ч үнэн хэрэгтээ төрийн 3 өндөрлөг, УИХ-ын гишүүдийг ирэхгүй гэдгийг мэдэж байсан гэж учраас албан бичгийн хариундаа С.Жавхлан нарт хандан: ” … Та бүхэн мэтгэлцээний санаачлагчийн хувьд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон УИХ-ын бүх гишүүдийг зарлагдсан цагт бүрэн авчирч оролцуулах ёстой бөгөөд оролцогч талууд ирэхгүй тохиолдолд бид нэг талыг баримталсан нэвтрүүлэг гаргах боломжгүй учир олгосон цагаа цуцлах болно гэдгээ үүгээр мэдэгдэж байна” хэмээн асуудлыг аль эртнээс тооцоолон “уснаас хуурай гарах арга”-аа урьдчилан бэлтгэсэн байжээ. УИХ-ын чуулгандаа ч бүрэн ирцээр ирдэггүй 76 гишүүн С.Жавхлангийн мэтгэлцээнд бүгдээрээ ирнэ гэж үү?
Эндээс харахад МҮОНТ-ийн захирал Ц.Оюундарь мэтгэлцээн болохгүй гэдгийг урьдчилан мэдэж бэлтгэсэн нь хэн бүхэнд ойлгомжтой байгаа юм.
Ц.Мөнх
0 comments:
Speak up your mind
Tell us what you're thinking... !