Манай хүүхнүүд сүүлийн үед хамгүг эрийг сүжрэн дагах болсон нь илт нэмэгдсэн билээ. Хайр сэтгэл гэхээсээ илүүтэй баян чинээлэг амьдрал, олон ангит киноноос харсам романтик дурлалд итгэн хангүг эрийг хүсэмжлэх болсон билээ. Монгол хүүхнүүд ихэнхдээ зуучлагч байгууллагаар дамжуулан
танилцдаг. Нас, төрсөн он сараа бичээд сайхан гарсан зургуудаа зуучлагч байгууллагад өгдөг ажээ. Нэлээн олон хүүхиий зургийг цуглуулж байгаад Солонгост аваачин ганц бие эрчүүдээр сонголт хийлгэнэ. Хангүг эрс олон
танилцдаг. Нас, төрсөн он сараа бичээд сайхан гарсан зургуудаа зуучлагч байгууллагад өгдөг ажээ. Нэлээн олон хүүхиий зургийг цуглуулж байгаад Солонгост аваачин ганц бие эрчүүдээр сонголт хийлгэнэ. Хангүг эрс олон
бүсгүйчүүдээс гайгүй гэснээ сонгож байхад манай хүүхнүүдэд сонголт байхгүй. Шууд л сонгогдоно гэсэн үг. Мэдээж, гэр бүл болох гэж байгаа учраас хүргэн хүү Монголд ирж гэргий болох бүсгүй болоод хадмуудтайгаа танилцана. Ингэж ирэхдээ бэлэг сэлт огом тахилзан бөхөлзөж байгаад хүүхнээ дагуулаад буцдаг. Анх уулзсан хадмууд болон бүсгүйдээ гайгүй сэтгэгдэл төрүүлэхээ мэднээ, тэд.
Харин хилийн дээс алхангуутаа тэдний үнэн нүүр царай илэрдэг гэнэ лээ. Үнэндээ нутагт нь хэн ч тоохоо больсон, мөнгөгүй, арчаагүй, эрхтэн дутуу, хамгийн алслагдмал хөдөө амьдардаг хөгийн эрчүүдтэй учирсанаа гэрийнх нь босгыг алхуутаа л мэддэг ч, даанч оройтсон байдаг.
Харин хилийн дээс алхангуутаа тэдний үнэн нүүр царай илэрдэг гэнэ лээ. Үнэндээ нутагт нь хэн ч тоохоо больсон, мөнгөгүй, арчаагүй, эрхтэн дутуу, хамгийн алслагдмал хөдөө амьдардаг хөгийн эрчүүдтэй учирсанаа гэрийнх нь босгыг алхуутаа л мэддэг ч, даанч оройтсон байдаг.
СОЛОНГОС ЭРЧҮҮД ГЭЖ ХЭН БЭ?
Бид өглөөнөөс эхлээд унтан унтатлаа Солонгосын олон ангит киног үзэх боломж байна. Үзэж ч байна. Энэ олон телевизийн сувгаар тийм л кино гарч байна. Үнэндээ өөр кино үзэх сонголт олгохгүйгээр шахаж байна шүү дээ. Тасралтгүй хөврөх тэр олон киног харжээ суухад солонгос эр, монгол хүүхэн хоёр хэзээ ч таарахгүй эсрэг тэсрэгийн туйл юм даа гэж бодогддог. Кинон дээр гарах солонгос эрс бидний төсөөллөөс дэндүү хол буудаг юм. Цухирч уйлсан, гомдсон, архи уусан, жаахан л саад бэрхшээл гарвал амиа хорлох гээд давхидаг арчаагүй дүрээр л дэлгэцэнд гардаг. Уяхан турьхан хангүг эрс хачин нэрэлхүү, хүч чадалгүй. нэрээ хичээдэг хүмүүс. Байнга л эхнэртэйгээ хэрүүл зарга хийнэ, Хоёр эхнэрийн хооронд гүйж бөөр бөгсний асуудал дэгдээнэ. Тэд хэзээ ч ганцаараа амьдардаггүй. Хэдэр ядар зантай эмээ, аав, ээж, ах дүү нартайгаа бүлээрээ амьдардаг. Айлын бэр болон очиж байгаа бүсгүй нэг биш нэлээд хэдэн хүний эхнэр болж очдог. Тэр айлд байх хогшин залуу бүгдийнх иь зарц мэт зүтгэх ёстой. Өөрсдийнх нь хийсэн мянга мянган кино бидэнд ийм л сэтгэгдэл төрүүлдэг. Мэдээж, ийм л байдаг болоод кино хийдэг биз. Кино бол тухайн ард түмний амьдралаас урган гарсан бүгээл болохоор ингэж ойлгохоос ч аргагүй. Ийм л газар монгол хүүхэн танихгүй эрийн эхнэр болж очдог байна.
МОНГОЛ ХҮҮХНҮҮД ТЭГВЭЛ ХЭН БЭ?
Монгол хүүхнүүд бол огт өөр орчинд, өөр хүмүүжлээр өссөн хүмүүс. Гүндүүгүй, томоотой эрчүүдээ дээрэлхэж занаад сурчихсан байдаг. Ядаж л ээж нь аавыг нь үглэж загнахыг харж өссөн болохоор эрчүүдийг тахин шүтэх үзлээ аль эрт орхисон байдаг. Харин ч тэднийг загнаж, захирч байх ёстой гэсэн бодолтой өсдөг. Тэд хувийн ч гэсэн дуртай дээд сургуульдаа сурч, эрдэм боловсролын дээдийг биш юм гэхэд зах зухаас нь сурсан байдаг. Ажил хийж, мөнгө олж, амьдралаа авч явах нь манай хүүхнүүдийн хувьд гайхаад байх зүйл биш. Дуртай үедээ найзуудтайгаа шоудаж, шөнө дөл болтол бүжиглэх нь монгол охидын хувьд жирийн л зүйл юм. Халаас нимгэн, амьдрал нь ядруухан ч монгол хүүхнүүд бол эртний баатарлаг Амазон хатны үр удам билээ. Дан ганц хүүхнүүд амьдардаг эртний Амазон улсын хилийг ямар ч сүрлэг баатарлаг дайчин эрс дайран орохоосоо эмээдэг байсан гэдэг. Тийм дайчин удмын үр хойчис бол өдгөөгийн монгол эмэгтэйчүүд хэмээн дэлхий нийтээр зарлаад байгаа тухай Болдсайхан эмч нэгэн нийтлэлдээ бичиж байсан билээ.
ТЭД ЯАГААД ТААРДАГГҮЙ ВЭ?
Ийм удам судартай, талып салхи шигээ эрх чөлөөтэй нисэж явсан бүсгүй тийм явцуухан орчинд хэр удаан тэсэх билээ. Нэг хоёр сар бүлэг хүмүүсийн хий гэснийг хийж эрийн боол, гэрийн зарц болж залхахдаа Солонгосоор нэг байгаа монюлчуудтайгаа уулзах боломж хайдаг. Мэдээж, ангийнхан, найз нөхөд нь тэнд хэдийнэ оччихсон байгаа. Ингээд зовлон жаргалаа ярьж, оройжингоо пиво ууж уйлж дуулж сууна. Харамч нөхрийнхөө хэдэн төгрөгийг үрж таарна. Энэ бол монгол хүүхиүүдийн хувьд байдаг л амьдрал шүү дээ. Харин ийм авирлал солонгос нөхрийн ухаан санаанд даанч нэг буудаггүй. Нэрээ хичээсэн, хамт амьдардаг аав ээжээсээ ичсэн, үхтэлээ нэрэлхсэн тэнэг эрс уурандаа эхнэрээ шуудхан алчихдаг ажээ.
Хэтэрхий сул дорой үндэстэнтэй монголчууд, тэр дундаа монгол хүүхнүүд таарч тохирохгүйн хамгийн тод жишээ энэ юм. Энэ дашрамд дурдахад, монгол бүсгүйчүүд герман эрстэй харин тун сайн тохирч, сайхан гэр бүл болдог ажээ. Дэлхийд өөрсдийгөө хамгийн цэвэр цусны ари үндэстэн хэмээн зарласан ихэмсэг бардам тийм л хүмүүстэй монгол хүүхнүүд тэнцэж амьдардаг юм байна.
Тийм дээ, эрэмгий хүчит Амазоны удмын эрхэмсэг монгол бүсгүйчүүд юу гэж нунж дорой хангуг мэтийн эрстэй таарах билээ дээ…
0 comments:
Speak up your mind
Tell us what you're thinking... !