баячуудын хотхонд амьдруулж, бас хадам аав, ээжийнхээ амыг хаахын тулд сая саяар нь бэлэн мөнгө цацаж явсан зайтай эр. Гэвч тэрээр дампуурлаа албан ёсоор зарлах шийд гаргаж шүүхэд хүртэл өргөдлөө өгөөд байна. Тэрээр их
хэмжээний өртэй. Дээр нь бас торгуулийн яолтай байгаа “1. Шүүгдэгч Бурхан Бумба овогт Цэвээнжавын Мянганбаярыг тусгай хамгаалалттай газарт хууль бусаар ашигт малтмал ашиглах үйл ажиллагааг гардан зохион байгуулж улсад нийт 183.340.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай” гэсэн шүүхийн шийдвэр өнгөрсөн найдугаар сард гарсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэнг очтол тэрээр түрээсийн байранд ажлаа хийдэг, амьдардаг байр нь ахынх нь хөрөнгө болж таарсан бөгөөд ганц компьютер, хэвлэгчээс өөр үнэт хүрэхээр зүйл олж чадаагүй гэнэ.
“Жаст”-ын Ш.Батхүү эхнэр хүүхдээ гадаадад гаргажээМонголын тэргүүн баячуудын нэг “Жаст”-ын босс Ш.Батхүү. Саяхан л энэ эр Монголын хамгийн чинээлэг эрхмүүдийн тоонд орж байлаа. Шатахуун түгээх станцууд, нефтийн том наймаа, махны үйлдвэр, бас Хадгаламж банк, барилгын компани гээд асар их хөрөнгө мөнгөн дээр эзэн суусан энэ эрхэм Богд уулын хормойд ах дүү нартайгаа айл болон амьдрахаар шийдэж, бүхэл бүтэн хаус хотхон бариулж, үнэтэй машин тэрэг хөлөглөж явсан цаг саяхан. Өөрийгөө нууц ноёнтон байхдаа их таатай хэмээн ярьдаг энэ эрхэм сүүлийн үед ил ноён болж хувираад байгаа. Улаанбаатар төмөр замд жилдээ 60 гаруй тэрбум төгрөгний шатахуун нийлүүлж, монополь эрх эдэлдэг. Ш.Батхүү гэгчийн бизнес анх яаж цэцэглэсэн нь нууц агаад тэрээр дуулианы эзэн Г.Алтан хүүхнээс “Алтжин” компанийг гэнэт худалдан авснаараа нийт монголчууын танил болсон. Түүнээс өмнө “Жаст”-ын Батхүүг шатахууныг нь авдаг
Төмөр замын ханган нийлүүлэхийн хэдэн нөхдөөс өөр хүн анзаардаг ч үгүй байсан биз. Жастын Батхүү С.Громовын “Чингис хаан банк”, “Братский ардын банк”, “Монгол даатгал” компаниудын хамтарсан консорциумын эзэмшлийн “Хадгаламж” банкийг гартаа оруулж 2009 оны хамгийн том наймааг хийж чадсан. Үүнийхээ дараа Монголын дотоодын хөрөнгө оруулалтаар босгосон “Монгол шуудан” банкийг мөн л өөртөө нэгтгэчихсэн сүйхээтэй эр. Түүний бизнес асар том байлаа. Жилдээ дунджаар 50 сая ам.доллараар хэмжигдэх өртөгтэй түлш нийлүүлдэг “Жаст” групп Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт ч гэрээгээр шатахуун нийлүүлдэг бөгөөд нийт өртөг нь жилд дунджаар 30 орчим сая долларт хэлбэлздэг гэж байгаа. “Улаанбаатар төмөр зам”,” Эрдэнэт” үйлдвэрт шахдаг шатахууны нийт өртөг жилдээ л 80 сая ам.доллар хүрч байна гээд боддоо. Уг нь Улаанбаатар төмөр зам хоёр жил тутамдаа гэрээгээ шинэчилж дахин тендер зарлаж түлш өгөх компаниа сонгох ёстой боловч бүхэл бүтэн зургаан жилийн хугацаанд зөвхөн “Жаст” групптэй хамтран ажилласан гэнэ. Ш.Батхүү махны наймаа хийж, “Жаст агро” нэртэй компани байгуулж, бас л чамлахааргүй ашиг олж байсан удаатай. Гэвч тэрээр өнөөдөр гэмт хэрэгтэн болж, эхнэр хүүхдээ гадаадад гаргажээ. Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авахдаа “Эрдэнэт” үйлдвэр, Улаан¬¬баатар төмөр замыг барь¬цаанд тавьсан гэх асуу¬далд ороогдож, үүний улмаас “Хадгаламж” банкаа дампуурахад хүргэсэн “Жаст” группын захирал асан Ш.Батхүү олон сар шоронд суусны эцэст батлан даалтанд гарчээ.
Эхнэртээ 100 гаруй саяар толгойн мөнгөн зүүлт хийлгэн бэлэглэж, гадаадад амарч, зугаалж явсан энэ хүн өнөөдөр бас л том залилан мэхлэгч болж таарав. Түүний эсэрг Цэн трейд гэгч компанийн захирал Эрдэнэбат гомдол гаргаж, хотод барьж байсан бүхэл бүтэн хорооллыг нь “Минийх” хэмээн нэг авгай булаацалдаж, гэр орныг нь бүү хэл унаж явсан машин тэргийг нь хүртэл битүүмжлээд байна.
“Анод”-ын Н.Даваа, Л.Энхтөр, ГүрранзБас л Монголын тэргүүн баячууд. Гүрранз, Даваа нар 2008 оны сонгуульд нэр дэвшиж, Л.Энхтөр гадаадаас хэдэн арван тэрбумыг оруулж ирж, хотын төвд тансаг хаус барилуж, тив алгасан зугаалж явсан хүмүүс. Н.Даваа гэхэд л “Чингэс хааны онгон”-ыг олох тусгай отряд ажиллуулж, Гүрранз завханчуудын толгой дээр чихрээр бороо оруулж явсан. Гэвч эдгээр баячуудын түүх бас л амар сайхандаа төгсөөгүй.Тэднийг 200 гаруй хувьцаа эзэмшигчдийнхээ мөнгийг хувьдаа завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсанхэрэгт буруутгаж “Анод” банкны гүйцэтгэх захирал Н.Даваа, Д.Энхтөр, ТУЗ-ийн гишүүн Э.Гүр-Аранз, Л.Уламбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлэсэн. Тэднийг хадгаламж эзэмшигчдийн мөнгийг найдваргүй зээлд олгосон, албан тушаалаа урвуулан ашиглаж, хуурамч хувьцаа гаргасан гэх үндэслэлээр буруутган яллаж, бусдад 116 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн Д.Энхтөр, Э.Гүр-Аранз нарт тус бүр тав, Н.Даваа, Л.Уламбаяр нарт гурван жилийн хорих ял оноосон юм.
“Жаст”-ын Ш.Батхүү эхнэр хүүхдээ гадаадад гаргажээМонголын тэргүүн баячуудын нэг “Жаст”-ын босс Ш.Батхүү. Саяхан л энэ эр Монголын хамгийн чинээлэг эрхмүүдийн тоонд орж байлаа. Шатахуун түгээх станцууд, нефтийн том наймаа, махны үйлдвэр, бас Хадгаламж банк, барилгын компани гээд асар их хөрөнгө мөнгөн дээр эзэн суусан энэ эрхэм Богд уулын хормойд ах дүү нартайгаа айл болон амьдрахаар шийдэж, бүхэл бүтэн хаус хотхон бариулж, үнэтэй машин тэрэг хөлөглөж явсан цаг саяхан. Өөрийгөө нууц ноёнтон байхдаа их таатай хэмээн ярьдаг энэ эрхэм сүүлийн үед ил ноён болж хувираад байгаа. Улаанбаатар төмөр замд жилдээ 60 гаруй тэрбум төгрөгний шатахуун нийлүүлж, монополь эрх эдэлдэг. Ш.Батхүү гэгчийн бизнес анх яаж цэцэглэсэн нь нууц агаад тэрээр дуулианы эзэн Г.Алтан хүүхнээс “Алтжин” компанийг гэнэт худалдан авснаараа нийт монголчууын танил болсон. Түүнээс өмнө “Жаст”-ын Батхүүг шатахууныг нь авдаг
Төмөр замын ханган нийлүүлэхийн хэдэн нөхдөөс өөр хүн анзаардаг ч үгүй байсан биз. Жастын Батхүү С.Громовын “Чингис хаан банк”, “Братский ардын банк”, “Монгол даатгал” компаниудын хамтарсан консорциумын эзэмшлийн “Хадгаламж” банкийг гартаа оруулж 2009 оны хамгийн том наймааг хийж чадсан. Үүнийхээ дараа Монголын дотоодын хөрөнгө оруулалтаар босгосон “Монгол шуудан” банкийг мөн л өөртөө нэгтгэчихсэн сүйхээтэй эр. Түүний бизнес асар том байлаа. Жилдээ дунджаар 50 сая ам.доллараар хэмжигдэх өртөгтэй түлш нийлүүлдэг “Жаст” групп Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт ч гэрээгээр шатахуун нийлүүлдэг бөгөөд нийт өртөг нь жилд дунджаар 30 орчим сая долларт хэлбэлздэг гэж байгаа. “Улаанбаатар төмөр зам”,” Эрдэнэт” үйлдвэрт шахдаг шатахууны нийт өртөг жилдээ л 80 сая ам.доллар хүрч байна гээд боддоо. Уг нь Улаанбаатар төмөр зам хоёр жил тутамдаа гэрээгээ шинэчилж дахин тендер зарлаж түлш өгөх компаниа сонгох ёстой боловч бүхэл бүтэн зургаан жилийн хугацаанд зөвхөн “Жаст” групптэй хамтран ажилласан гэнэ. Ш.Батхүү махны наймаа хийж, “Жаст агро” нэртэй компани байгуулж, бас л чамлахааргүй ашиг олж байсан удаатай. Гэвч тэрээр өнөөдөр гэмт хэрэгтэн болж, эхнэр хүүхдээ гадаадад гаргажээ. Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авахдаа “Эрдэнэт” үйлдвэр, Улаан¬¬баатар төмөр замыг барь¬цаанд тавьсан гэх асуу¬далд ороогдож, үүний улмаас “Хадгаламж” банкаа дампуурахад хүргэсэн “Жаст” группын захирал асан Ш.Батхүү олон сар шоронд суусны эцэст батлан даалтанд гарчээ.
“Ноёд”-ын ноён Буяндорж машинаа хүртэл битүүмжлүүлээд байна
Бас Монголын тэргүүн баячуудын нэгт бичигддэг байсан Буяндорж архины үйлдвэр ажиллуулж, спиртний үйлдвэр байгуулж, Дарханд том том үл хөдлөх хөрөнгийн худалдаа хийж бужигнуулж явсан эр.Эхнэртээ 100 гаруй саяар толгойн мөнгөн зүүлт хийлгэн бэлэглэж, гадаадад амарч, зугаалж явсан энэ хүн өнөөдөр бас л том залилан мэхлэгч болж таарав. Түүний эсэрг Цэн трейд гэгч компанийн захирал Эрдэнэбат гомдол гаргаж, хотод барьж байсан бүхэл бүтэн хорооллыг нь “Минийх” хэмээн нэг авгай булаацалдаж, гэр орныг нь бүү хэл унаж явсан машин тэргийг нь хүртэл битүүмжлээд байна.
“Анод”-ын Н.Даваа, Л.Энхтөр, ГүрранзБас л Монголын тэргүүн баячууд. Гүрранз, Даваа нар 2008 оны сонгуульд нэр дэвшиж, Л.Энхтөр гадаадаас хэдэн арван тэрбумыг оруулж ирж, хотын төвд тансаг хаус барилуж, тив алгасан зугаалж явсан хүмүүс. Н.Даваа гэхэд л “Чингэс хааны онгон”-ыг олох тусгай отряд ажиллуулж, Гүрранз завханчуудын толгой дээр чихрээр бороо оруулж явсан. Гэвч эдгээр баячуудын түүх бас л амар сайхандаа төгсөөгүй.Тэднийг 200 гаруй хувьцаа эзэмшигчдийнхээ мөнгийг хувьдаа завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсанхэрэгт буруутгаж “Анод” банкны гүйцэтгэх захирал Н.Даваа, Д.Энхтөр, ТУЗ-ийн гишүүн Э.Гүр-Аранз, Л.Уламбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлэсэн. Тэднийг хадгаламж эзэмшигчдийн мөнгийг найдваргүй зээлд олгосон, албан тушаалаа урвуулан ашиглаж, хуурамч хувьцаа гаргасан гэх үндэслэлээр буруутган яллаж, бусдад 116 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн Д.Энхтөр, Э.Гүр-Аранз нарт тус бүр тав, Н.Даваа, Л.Уламбаяр нарт гурван жилийн хорих ял оноосон юм.
0 comments:
Speak up your mind
Tell us what you're thinking... !