Манай улсын хоёр иргэн Истанбул хотод усанд осолдож амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэрэгт тус улсад суугаа манай улсын ЭСЯ-ныхан ажиллаж байгаа юм. Мөн Анкара дахь Элчин сайдын яамнаас энэ талаарх мэдээллийг ГХЯ-нд
хүргүүлээд байгаа аж.
Тэгвэл тус улсын “Hurriyet Daily
News” сонинд манай улсын иргэдийн амиа алдсан талаарх мэдээлэл гарсан байна.
Уг мэдээллийг сийрүүлбэл, Монгол Улсаас Валентиний өдрийг тэмдэглэхээр ирсэн залуу хосууд Босфорын хоолойн усанд осолдож нас баржээ.
Гэрчүүдийн мэдүүлсэнээр, эхлээд найз залуу нь ус руу хөл алдаж унасан бөгөөд найз бүсгүй нь түүнийг аврахаар араас нь ус руу орсон байна. Удалгүй буюу хоёрдугаар сарын 11-ны өдөр албаныхан хосуудын цогцсыг олжээ. Эрэгтэй С нь Швейцарь улсад сурдаг оюутан байсан бол эмэгтэй Сарангэрэл нь энэ сарын 11-ний өдөр тус хотод очоод байжээ.
Швейцарь улсад сурдаг оюутан Бат-Эрдэнийн Сэрээтэр болон түүний найз бүсгүй Дорлигжавын Сарангэрэл нар нь хоёрдугаар сарын 07-ны өдөр Истанбулын Бешикташ дүүрэгт байрлах 5 одтой зочид буудалд байрласан байна. Албаныхны мэдээлснээр Сэрээтэр нь зочид буудлын гадна тавцан дээр алхаж явах үедээ тэнцвэрээ алдаж ус руу унасан бөгөөд найз охин Сарангэрэл нь түүнийг аврахаар ус руу үсэрчээ.
Ослыг харсан зочид буудлын ажилчид осол болсон газар яаралтай очсон боловч залуу хосууд аль хэдийн амиа алдсан байжээ. Албаныхан аврах ажиллагаа явуулсны эцэст цогцосуудыг гаргаж авчээ.
Цагдаагийнхан хэргийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд уг осол зочид буудлын хяналтын камерт бичигдэж үлдсэн байна.
Сэрээтэр нь Бат-Эрдэнийн хүү, харин түүний найз бүсгүй болох Сарангэрэл нь тус улсын Хууль Зүйн сайд Дамбийн Дорлигжавын охин байсан гэх мэдээлэл байна. Гэвч яг өнөөдрийн байдлаар тогтоогоогүй. Хэргийг шалгаж байна.” хэмээн нийтэлжээ.
0 comments:
Speak up your mind
Tell us what you're thinking... !