Манай Сүүн зам галактик зэргэлдээ орших Андромед (Адаг чуулгын мананцар) галактиктай
мөргөлдөж болзошгүй хэмээн эрдэмтэд эртнээс таамаглаж
мөргөлдөж болзошгүй хэмээн эрдэмтэд эртнээс таамаглаж
байсан нь үнэн боллоо.
Энэ явдал 4-5 тэрбум жилийн дараа болох юм байна. НАСА-гийн Хаббл дуранд ажиглагдсан Андромед галактикийн хөдөлгөөн энэ таамаглалыг баталжээ.
2 галактик анхны мөргөлдөөний дараа татах хүчний нөлөөгөөр эргэн нэгдэж хязгааргүй Ертөнцөд элбэг тааралдах нэгэн аварга эллипс галактикийг үүсгэх аж.
Галактикуудын дотор орших одод хоорондоо дэндүү хол зайтай тул хоорондоо мөргөлдөх магадлал багатай, харин тэд галактикийн шинэ төв орчмын тойрог замд шидэгдэх боломжтой.
Андромед буюу М31 галактик нь Сүүн замыг чиглэн цагт 402 000 км хурдтайгаар хөдөлж байгаа аж. Ийм хурдтайгаар Дэлхийгээс Сар хүртэл ганцхан цаг нисэж болно.
Энэ мөргөлдөөн нь галактикийн хажуугийн хөдөлгөөнөөс ихээхэн хамаарч байсан тул бараг 100 гаруй жилийн турш замыг нь тогтоож чадахгүй байжээ. Харин Хаббл дурангийн сүүлийн үеийн ажиглалт үүнийг тодруулж өгсөн байна.
Андромед галактикийн зарим мужийн хөдөлгөөнийг 5-7 жил судалж байж ийм дүгнэлтэнд хүрчээ.
Андромед галактикийг анх Персийн одон оронч Абд-ал-Рахман-ал-Суфи 964 онд нээж “ багахан үүл” хэмээн нэрлэжээ.
М31 галактик нь Сүүн замтай “духаараа” мөргөлдөж, одод өөр өөр тойрог замд шидэгдэх байх. Нар Сүүн замын төвөөс бүр холдон одож, Дэлхий хөдлөлгүй үлдэх боломжтой. Өөр ямар нэгэн од Нарны системд ойртон ирж, түүний татах хүч манай гарагийн байрлалыг өөрчлөх магадлал бараг л байхгүй гэж эрдэмтэд үзэж байна.
0 comments:
Speak up your mind
Tell us what you're thinking... !